За нэлээд удаан блогтоо ороогүй юм байна.Тэгээд ойрд төрсөн бодлоо бичихээр шийдлээ.
Монголчууд бидний одоогийн байдал цаашдын төлвийн талаар.
Бид гэж хэн бэ? Эртний түүхээрээ бахархаж,нэгнийгээ магтаалаар булсан ,өнөө маргаашийн хоолоо арай ядан залгуулдаг хүмүүс үү?Үгүй ээ.Тэгвэл бид хэн бэ?
Бид бол одоогоор дэлхий дээр нүүдэлчин соёл иргэншлээ хадгалж үлдсэн цөөхөн ард түмний нэг.
Яг юунаас эхлэхээ мэдэхгүй юм.Гэхдээ шууд гол санаагаа гаргая.
Монголчууд бидний одоогийн байдал ямар байна.Улс төр нь бол гадны гар хөл,хүүхэлдэй болсон хүмүүсээр дүүрч,өнөө маргаашдаа ард түмнээ хуурсан улс төрчид.Гадуур жирийн хүмүүсийн амьдрал ямар байна.Цөөн хэдэн гэр бүлүүд тасархай баяжиж,тэдний араас нэхэж яваа хэсэг хүмүүс,тэгээд дунд давхаргадаа тэсэж үлдэх гэсэн ажиллах хэсэг,мөн амьдралын итгэлээ алдсан ядуу хэсэг гэсэн тэгш бус хувиарлалт.
Одоо байгаа залуучуудад юу дутагдаад байна? Боловсрол? үгүй ээ.Мөнгө ,хөрөнгө бас л биш.
Одоо маш том дутагдаж байгаа зүйл бол Монгол сэтгэхүй.Монголоо гэсэн үзэл.Гэхдээ зүгээр хоосон цээжээ балбахын нэр биш ээ.Бидний залуучууд,мөн нийгмийн уур амьсгал хэзээ мөдгүй тэсрэх дөхсөн бөмбөг шиг л байна.Ард түмэн(за нийгмийн олонхи) ер нь бухимдалтай байна.Үүнийг мэдэрч чадахгүй засгийн газар,тоглоомын улс төрчид түр зууртаа гал намжааж байна.Бид энэ замаар явбал удахгүй юу ч үгүй хоорондоо арсалдсан чөтгөрүүд болно.
Жишээ хэлэе.
12 жилийн боловсролын тогтолцоо.Энэ бол барууны гар хөл болсон хүмүүсийн явуулга.Тэр барууны боловсрол чинь уналтад ороод байгаа.Гэтэл моод монголоор дуусна гэгчээр гадны боловсрол хуулж авч ирэх юм.10 жилийн боловсрол бол монгол хүнд тохирдог байсан.Монгол хүн дундаж нас 65 орчим бөгөөд богино хугацаанд их зүйл сурч мэдэх физиологийн онцлогтой байдаг.(Барууны болон солонгос япон шиг 80-90 наслах нь харьцангуй бага) энэ ч чанараараа богино амьдрах боловч тэсрэлттэй тархины потенциал гаргадаг.Гэтэл үүнийг суурин соёлын мангардуу хэлбэрийн боловсролоор сольж хайран сурж мэдэх наснаас нь 2 жилийг хасаж байна.Энэ мэдээж барууны хөл гар болсон хүмүүсийн буруу.
Жишээ 2.
Монголд ази маягийн менежмент буюу ажиллах арга барил суурилуулах гэж үзэж байна.Олон мянган жил суурин байсан ард түмэн болох хятад,япончуудад энэ бол яг зохино.Гэтэл монголчуудад энэ бол нийцэх систем биш.Бид аль нэг систем хуулах биш өөрсдийн систем,арга барилаа зохиох хэрэгтэй.Монголчуудад барууны сэтгэлгээ ч биш ази хэв маяг ч биш монгол арга барил л таарна.Нүүдэлчин хүмүүс тогтвортой зан чанар багатай,амархан уйдамтгай байдаг.Эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр эрс тэс сэтгэхүйтэй байдаг.Монголчуудыг зохион байгуулахад хатуу болон зөөлөн аргаар буюу эв эеээр зохицуулах зохицуулалт хэрэгтэй.Бид эрх чөлөөтэй боллоо гэж 20 өнгөрүү жил ярилаа.Гэтэл өөрчлөгдсөн зүйл юу байна.Нийгмийн тэнцвэрт байдал алдагдаж,монгол гени уналтанд орж байна.Бидэнд өөрсдийгөө хүндлэх,мөн биднийг чиглүүлэх үзэл хэрэгтэй байна.Мөн үүнийг хийж чадах хүчтэй удирдагч(дарангуйлагч гэж барууныхан нэрийддэг) хэрэгтэй байна.
Монгол хөгжих,амжилтанд хүрэх арга юу вэ?
Зүгээр баялгаа ухаж өгөх,нэгнийгээ хуурч ,луйвардаж хөрөнгөтэй болох бол бидний амжилтын үндэс биш.Хоосон цээжээ дэлдээд монгол гэхийг монгол сэтгэхүй гэхгүй.Зөвхөн өөрийгөө бодохыг монгол сэтгэхүй гэхгүй.Бид нэг нэгэндээ чоно байснаас ,сүрэг чоно байгаад явсан хамаагүй дээр.Сүрэг чоныг захирах удирдагч мэдээж хүчтэй байж бусдыгаа захирна.Монголчууд хатуу гар буюу удирдлагын доор байж,тэр удирдлагандаа итгэж(мөн ирээдүйгээ даатгаж) нэгдсэн зохион байгуулалтанд хүрч байж амжилтанд хүрнэ.
21-р зууны бидний оршин тогтнох үндэс бол монгол сэтгэхүй дээр тулгуурласан монгол оюун.Бид орос шиг хээгүй мөртлөө хятадаас илүү муу санаатай.Эдгээр эрс тэс зан чанар байсан учраас бид орос ,хятадаас эрс өөр.Одоо байгаа байдал бол 90-ээд онд эд материалын хувьсгал хийсэн шиг л харагдаж байна.Бидэнд сэтгэхүйн хувьсгал л хэрэгтэй байна.Богино хугацаанд сэтгэлгээний шинэчлэл хийх боломжтой.Монголчууд үүнийг хүлээж авах чадвартай хүмүүс.
Монгол хүн гэдгээрээ бахархаж,тусгаар монгол улсдаа,хөх тэнгэрийн доор хүчирхэг амьдрах хэрэгтэй байхаа.Бид чинь хийморьтой ард түмэн.Би 10 жилийн дотор монгол өөрчлөгдөж,шинэчлэгдэж чадна гэж боддог.Одоо зөвхөн өөрчлөлт хийх зоригтой,эх оронч хүмүүсээр энэ нийгэм ангаж цангаж байна.Тийм хүмүүс гарч ирэх байх.Тэгэх юм бол би өөрийн чадлаараа дэмжих болно.
No comments:
Post a Comment