2013-03-06

21-р зуун оюуны зуун

Бид 21-р зуун буюу эд материалын биш оюун санаагаар уралдаж,дайтаж,эзэмшдэг зуунд амьдарч байна.Энэ нь Монголчууд бидний хувьд том давуу тал болно.Бид өөрсдийн эв нэгдлээрээ дамжуулан дэлхийн хэмжээний оюуны тоглолт хийвэл дэлхийд өөрсдийн байр сууриа олоход хэрэгтэй санагдана.Гол нь энэ байдлыг зөв чиглүүлэх л хэрэгтэй байна.Одоо байдал бол бусдыг хуулбарлах,оргүй байснаас даган дуурайх нь дээр гэсэн чиг хандлагатай байгаа.Үүнийг л өөрчлөх  хэрэгтэй санагдана.



Соёлын дайн болж байна.Бид өөрсдийн соёлоо хамгаалж чадахгүй америк,солонгос соёлын шүтэн бишрэгчдээр нийгмээ дүүргэж байна.Хувь хүн юугаа сонирхох чухал биш ч гэсэн энэ бол бидний тусгаар байдалд их хэмжээгээр халдаж байгаа.Нэг сонин чиг хандлага нийгэмд байх боллоо.Өөрсдийгөө муулдаг,бусдыг шүтэж,магтдаг.Бид юм хийж бүтээж чаддаг хүмүүс.Гэтэл гадныхныг шүтэж,даган дуурайгчид хэтэрхий ихэслээ.
Энгийн жишээ:
Монголчууд хадаас ч хийж чаддаггүй байж тэглээ,ингэлээ гэнэ.
Бид чинь цагтаа хадаас байтугайг хийж байсан хүмүүс.Тэрнээс илүүг ч хийж чадна.Гэхдээ бидний гол чадвар бол үйлдвэрлэх биш үйлдвэрлэж байгааг ашиглах шүү дээ.Монголчуудад дутагдаж байгаа зүйл бол нэгнийгээ хуурч,төрөө хуурч өнөө маргаашаа залгуулах биш харин бусдаас,гадны гээд байгаа орнуудтай харьцаж тэдэнтэй адил төвшинд өгөө аваатай харилцан тохиролцож ажиллах.Монгол хүнийг ажиллуулах их сонирхолтой асуудал.Цаанаасаа цуснаасаа тогтвортой ажиллаж сураагүй(хошиноор хэлвэл язгууртан сэтгэхүйтэй) хүмүүсийг уран ухаанаар хөдөлгөвөл болохгүй бүтэхгүй зүйл гэж байхгүй.Үүнд л монгол менежмент хэрэгтэй.
Бидэнд монголын нэрийг гадаадад таниулах нэр буюу бренд хэрэгтэй байгаа.Чиглэл чиглэлдээ сайн хүмүүс зөндөө байгаа боловч тэр бүхнийг нэгтгэж,чиглүүлж явуулах хүчирхэг удирдлага алга байгаа болохоор нийгэм хөгжихгүй байна.Зоригтой ард түмэн мөртлөө сүүлийн 200,300 жилийн дарлалын гайгаар амархан босож чадахгүй л явах юм.Бид 200 жил унтсан байж болно.Одоо өөрсдийхөө төлөө,үр хүүхдийнхээ төлөө явах хэрэгтэй санагдана.Хөдлөхгүй өнөө маргаашийн карьераа үргэлжлүүлж болно л доо.Тэр үед бидний ач зээ нарын үед тэд маань одоо байгаагаас доор нөхцөлд амьдрах болно.Үүнийг өөрчлөхийн төлөө,монгол цусаа хамгаалахын тулд,устаж үгүй болохгүйн тулд өөрсдөө хөдлөх хэрэгтэй санагдана.Гэхдээ хятадуудыг үзэн ядах,тэднийг зодох мэтийн өнөө маргаашийн сэтгэлгээгээр бус алсын хараатай хөдлөх нь дээр болов уу.Би монгол хүний сийрэг ухаанд итгэдэг.

No comments:

Post a Comment