2012-10-23

Эвдэршгүй чулуу буюу Монголд тохирсон Седан

За тэгээд өнгөрсөн жилийн турш судалгаа явуулж байж өнгөрсөн 11 оны 9 сард Carina 1.5 АТ212 той болсон.Уул нь Японоос өөрөө оруулж байгаа болохоор Si юмуу GT-оруулж ирэх бодолтой байсан боловч татвар дээр татагдаад больсон доо.2001оноос үйлдвэрлэхээ больсон болохоор татвар 10жилээс дээш гээд талийж өгсөн.Тэгэхдээ 2002оных уг нь мэр сэр байдаг л юм.Уул нь бол GT нь сайхан амьтан байгаа юмаа.

Carina GT

165 морины хүчтэй гэдэг чинь энгийн Ti-ын 100морины хажууд бол хол илүү шүү дээ.




За тэгээд миний судалгаа бол нэг иймэрхүү байсан.

  1. Бат бэх(сэлбэг олдоц сайтай,хямдхан) 
  2. Туулах чадвар сайтай. 
  3. Буцааж зарахад үнээ алдахгүй.
  4.  Энэ дундаж ангиллийн седан загвар дотроо хамгийн том зайтай(явдал суудал mark2,chaser-тай дөхөж очих)
  5.  Бензин бага зарцуулдаг... За цаашаа бас нэлээд бий.Нэлээд хэдэн өндөр шаардлага тавьснаас тэнцсэн нь энэ юмдаа.Уул нь corolla ч гэсэн тэнцэх шахаж байсан боловч зарим сэлбэг үнэтэй,бас надад загвар нь таалагдахгүй байсан нь нөлөөлсөн байх. Тэгээд одоо энэ шаардлагуудаа давхар шалгаад сууж байна даа. 
Миний хувьд хамгийн түрүүнд тавигддаг шаардлага бол чанар (энэ бол гадна загвар,дизайнаас илүүд тавигддаг).Тиймээс үүн дээр голлон анхаардаг
1.Сэлбэг олдоц гайгүй.Гэрэлнээс авхуулаад хаалга,5 бул ,мотор,хороп гадуур олдоцтой байдаг.Агаар шүүр forward-аас авахад 25000 болж байгаа.Нээх үнэтэй биш.1жил уналаа.Эд ангиуд нь амархан эвдрээд байхааргүй,бөх бат талдаа.Миний хувьд өөрийн буруугаас нэг удаа 5 булаа эвдэж байсан.5булын гармошка резин урагдаад түүнийг солих гэж байхдаа 5 булаа салгаж авахдаа буруу аргаар тайлж байгаад л эвдэлсэн.Тэрнээс өөрөөрөө бол эвдрэх нь харьцангуй бага.
5A-FE мотор бол хамгийн энгийнээс энгийн,арчилгаа багатай сайн мотор юм.

  2.Туулах чадвар гэвэл манайх баянхошуунд бараг ууланд байдаг болохоор нэлээд бартаатай замаар явах шаардлагатай болдог.Тэрнийг өдөр бүхэн туулдаг бөгөөд баргийн машин тулаад,доод талаа цохиод байдаг.Тэрнийг шийдэхийн тулд 1резин тавиад том дугуй тавиад явахад сайхан өндөр болж байгаа юмаа.(185/80/R14 bridgestone blizzak гээд дугуйтай байгаа даа)Одоо бол газраас 20см орчим өндөр байгаа байх(гупернээс бол 20см орчим,тэнхлэгээс бол 16,7см байхдаа.стандарт өндөр нь 15см байдаг).Дээрээс нь би гишгэж явдаггүй болохоор нээх хурдтай явахгүй, тогтвор алдах нь гайгүй л гэж бодож байна даа.Гэхдээ энэ өндөрлөх арга маш буруу байсан.Үүнээс болж амаржингүй болсон.Одоо энгийн аргаар дугуйгаараа өндөрлөөд явж байгаа.
3.Үнэ бол угаасаа энэ машины хувьд нээх хурдан унахгүй байх гэж боддог.
4.Ангилал дотроо том салонтой.Дундаж ангилал дотроо бол эхэнд орнуу гэхээс доогуур орохгүй байх шүү.
Хамгийн гол нь чанар.Үнэхээр toyota -гийн хийсэн чанартай машины тоонд орно.Их биеийн арьс бол нэлээд зузаан төмөр болох нь мэдэгддэг.Бүх зүйл нь бахим,цаанаа л нүнжигтэй байдаг.Харин хурд авах тал дээр бол тийм сайн биш ээ.Орилоод л дайрна.Гэхдээ орилсон ч гэсэн зарим нэг аксент,яндан дуугаргасан марк-2(90,100)-аас хурдан шүү.Шулуун замд явахад 160км/ц-ын хурданд хялбар хүрч байсан.За эцэст нь хэлэхэд каринаг сонгох бол хэзээд алдахгүй зөв сонголт байдаг.

No comments:

Post a Comment