Hilux surf=4Runner.Япон,ази-д Hilux surf,Барууны орнуудад 4Runner нэрээр гардаг.Угсардаг газар ганцхан Японд байдаг байсан(сүүлд яаж байгаа юм бүү мэд)
Доор өөрийн бодлоор бичсэн учраас зарим машинуудыг муулсан байж магад.Түүнийг зөвөөр хүлээж аваарай.
Гэхдээ моторын ялгаа байнаа байна.2005,6 он хүртэл hilux surf 2.7,3.0,3.4, 4runner болохоор 4.0,4.7 гэсэн багтаамжтай гаргаж байсан.2005,6(яг аль он гэдгийг сайн санадаггүй.)-оноос Hilux surf-д 4.0 мотор тавьдаг болсон. 4Runner 4.7 v8 бол үнэндээ сайхан амьтан.100км/ц-ыг 6-7сек-д авдаг.Нетээр дүүрэн бичлэг байгаа.Авах хүн л хэрэглээндээ зориулж моторын багтаамжаа сонгоно л доо.Ford mustang энээ тэрээг шулуун замдаа хол хаядаг,offroad талдаа ах нартайгаа(land 80,patrol,pajero) адилхан үзээд байдаг,юм юмтай л машин гэж боддог.
2-р үе
За түүхийг нь ярихад анх орж ирж байсан 2-р үе-ийн хайлюкс-ууд нэр муутай болоод түүнээс хойш хайлюкс муу гэсэн үг явдаг болсон.Тэр 2-р үе өөрөө мотор жаахан асуудалтай байсан,бас тухайн үед хамт орж ирж байсан Ланд-80-тай хүмүүс зэрэгцүүлж хэрэглээд(ланд-тай адилхан хэрэглэх гэж үзээд),ачаад,давхиад,өнхрүүлээд,сампийлгаад тэгээд л муу нэртэй болсон.Мэдээж Ланд бол том ах юм чинь арай өөр л дөө.Гол нь 2L мотор их цохьдог байснаас нэрээ алдсан.Хүмүүс эдлэхдээ ланд шигээ л эдлэх гээд үзнэ ш дээ.Тэгээд дараа нь маш сайн 3,4 -р үе гарсан ч гэсэн нөгөө нэг муу гэсэн хэл ам нь яваад л
байгаа юм.
3-р үе
Миний хувьд 185 хайлюкс бага ах болох Прадо 95-аас юм юмаараа илүү.
3-р үеийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл энд мэдээлэл байгаа -энд байгаа.
Ганц дутуу юм нь салоны зай. За одоо энэ яригдаад байгаа 4-р үе-ийн хайлюкс бол үеийнхэн дотроо арай ганцаараа гозойгоод байгаа юм.
4-р үе
- Хурд хүчээр бол жижиг тэрэгнүүдтэй ана мана үзнэ(стандарт 4runner 3.4 ~7,8сек 100км/ц).SUV-ын хувьд хангалттай.
- Тохь тух,явдал суудлаараа бол crown-аас нээх их дутаад байхгүй.Ер нь бол зөөлөн талдаа,үеийн найз нар болох Prado 120,Mitsubishi Challenger-аас дээр.
- Хийцийн давуу тал болох рам+кузов бүтэцтэй.Одоо ингэж үйлдвэрлэгдэж байгаа машин цөөхөн шүү.Тоотой хэд л байгаа.Алдарт pajero ийм байхаа болисон гэхээр.Бас ардаа чулактай байгаа нь үеийнхнээс нь ялгаж өгнө.
- Идэлт.Бензин идэлт бол бас л бусад өрсөлдөгчөөсөө бага.Ямарч л байсан доод тал нь 1,2литрээр бага.Ах нараасаа бас бага.Land 80,100,105,200-эд нараас бага идэлттэй,харин туулах чадвар бол дөхөж очино.Дутахгүй(жаахан тоноглоход илүүдэхгүй)
- За тэгээд гадаад,дотоод үзэмж таалагдах хүндээ таалагдана.Таалагдахгүйд нь тэр л биз. За одоо илүү тайлбар.Хааяа яндан дуугаргасан амьтдыг хашраахад хангалттай,хааяа хөдөө бартаанд явахад түрүүнд л мацна.Давуу тал тогтвор сайтай(ямарч байсан дэндэгнүүр challenger,prado 120-оос хувь илүү) ,цас,элсэнд бол явдал сайтай,хөнгөн байна гэдэг том давуу тал.Яагаад залуучуудад таалагддаг вэ гэвэл хөнгөн явдалтай,хааяа гишгэж,хааяа шаварт зууралдах дуртай хүний анд болохдоо амархан учраас.
4-р үеийн загварын арын буюу 5-р хаалгыг онцгүй загвартай гэж зарим хүмүүс хэлдэг гэхдээ
төгс юм гэж байхгүй болохоор яахав онцгүй байж болно.Гэхдээ надад дотоод зай,явдал суудал,үнэ,чанар,урсгал зардал гээд нэлээд олон зүйлээрээ боломжийн санагддаг учраас сонирхож байгаа.Тэрнээс өндөр таазтай гэвэл прадо ч байж л байна л даа.Гэхдээ прадо надад зардал ихтэй,хүнд,хатуу явдалтай талдаа машин санагдсан(дээрээс нь надад прадо загвар таалагддаггүй,жишээ нь 120 прадо-гийн ард гэрэл нэг л зөгий эсвэл нэг тийм өтний гэдэс шиг харагдаад байдаг юм.энэ гэхдээ миний хувийн бодол).Харин бат бэх гэхээр ланд,патролууд(full size suv) байгаа ч гэсэн энгийн хотод ихэвчлэн унадаг,хааяа хөдөө явдаг хүнд арай л нүсэр сонголт шиг санагддаг.Аа тэгээд жийпэнцэр болох Rav4,CRV,Xtrail-гээд сонголтууд бол бас л нэг жижиг машины өндөр,4-өөр мааждаг хувилбар шиг л байдаг(crossover).Сая дээр хэлсэн хотод ихэвчлэн унадаг,хааяа хөдөө явдаг гэдэгт яг таардаг ч гэсэн нэг л тав тух талдаа дунд болон их гарын SUV-уудаа гүйцэхгүй.Бас harrier,kluger гэх мэт сонголт байгаа.Энэ бол ерөнхийдөө л хотын машинууд,бас идэш ууш хайлюксээс багадаад шалихгүй,чанар,эдэлгээгээрээ хайлюксаас арай дутмаг шиг байдаг.Ядаж л хайлюксийн эдгээрээс ялгарч байгаа бас нэг онцлог бол тусдаа рамтай,хойноо чулактай шүүдээ.Тэгээд хайлюкс цаашаа сайжруулалтууд гэвэл ARB тоноглол болон бусад сайжруулалт хийх боломж сайтай санагдсан.Хөнгөн явдалтай,яг л нэг залуу хүмүүст зориулсан SUV шиг санагдсан.
Одоо техникийн зарим нэг үзүүлэлт
3-р үе
Кузов дугаар :RZN185W ихэвчлэн 185 гэхэд болно доо.
Хөдөлгүүр :2.7 (нарийвчилбал 2693) 3RZ-FE
Газраас машин хүртлэх зай :240мм
Кузов гадаад хэмжээ :4840х1800х1805мм(урт,өргөн,өндөр)
Салон дотоод хэмжээ :1850х1395х1165мм(урт,өргөн,өндөр)
Тэнхлэг хоорондын зай:2675мм (тэнхлэг хоорондын зай хатуу,зөөлөн явдалтай болоход тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж би мунхагладаг)
Эргэх зай:5.7м
Нийт жин: 1770 кг
Шатахууны банк:70 литр
100км-т идэлт
Үйлдвэрлэгчээс зааснаар
10/15км/ц хурдтай явбал 12.2литр
60км/ц хурдтай явбал 6.7 литр зарцуулна гэсэн байна.
11.80кг жинд нэг морины хүч ноогдоно.Дэлгэрэнгүй мэдээлэл:http://catalog.drom.ru/toyota/hilux_surf/31001/
4-р үе
За TA-VZN215W кузовтой хайлюксийн техникийн ерөнхий мэдээлэл оруулая.
Хөдөлгүүр 5VZ-FE 3.4 ~3378см3
(toyota-гийн 5-р үе дээрээ явж байгаа 6 цилиндрт хөдөлгүүр,би одоогоор энэ хөдөлгүүрийн ашиглалт,чанар хэр талаар сайн мэдээлэл цуглуулж амжаагүй байна.Гэхдээ 5 үе гарсан гэхээр алдаагаа нэлээд зассан л байх гэж хараар бодож суунам)
Газраас машин хүртлэх зай:205мм
Кузов гадаад хэмжээ :4770 x 1875 x 1790мм(урт,өргөн,өндөр)
Салон дотоод хэмжээ :1895 x 1515 x 1165мм(урт,өргөн,өндөр)
Тэнхлэг хоорондын зай:2790мм (өмнөх үеэсээ харьцангуй нэмэгдсэн,жишээ болгоход ланд80-ын энэ зай 2850мм байдаг)
Эргэх зай:5.7м
Нийт жин: 1880 кг(100орчим кг жин нэмсэн,гэхдээ энэ идэлтэнд нөлөөлөх нь харьцангуй бага байх)
Шатахууны банк:87 литр
100км-т идэлт
Үйлдвэрлэгчээс зааснаар
10/15км/ц хурдтай явбал 12литр иднэ гэсэн мэдээлэл байна даа.
Дэлгэрэнгүй мэдээлэл:http://catalog.drom.ru/toyota/hilux_surf/31082/
Миний хувьд энэ тэргийг хөгжүүлэхэд гол юм нь төвийн дифф үйлдвэрээсээ байдаг нь их таалагддаг.Тэгээд ард талд нэмэлтээр дифф цоожлогч, эсвэл сайн lsd тавиад урдаа бас дифф цоожлогч тавьсан байхад бол хаа ч явна доо.
Эцэст нь хэлэхэд монголын авто форум буюу MAF дээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байгаа.
http://www.maf.mn
LIKE
ReplyDeletePic up oruulj irdegvv
ReplyDelete