2011-12-07

osCommerce гэж юу вэ?


osCommerce бол нээлттэй эхийн онлайн худалдааны сайт бөгөөд дурын хэрэглэгч татаж авч,өөрийнхөөрөө өөрчлөн өөрийн гэсэн онлайн дэлгүүрээ нээх боломж олгодог юм.Суулгахад хурдан бөгөөд хялбархан, GNU лицензийн дор үнэгүй хэрэглэх боломжтой нь томоохон давуу тал болно.osCommerce нь 2000 оны 3 сараас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд одоо 12537 бүртгэлтэй худалдааны сайтууд үйл ажиллагаагаа явуулж байна.Албан бус тоогоор 228700 худалдааны сайт ажиллаж байгаа мэдээ байдаг.
Эдгээрээс зарим томоохон дэлгүүрийг нэрлэвэл:
http://www.google-store.com/ -google-ын худалдааны сайт
http://www.macrotronics.net/ -электрон барааны худалдаа.
http://upsmart.co.uk/ - ups-ын англи дахь худалдааны газар

Одоо osCommerce-ыг хөгжүүлэгчдийн хийж байгаа ажил бол зөвхөн системийн хэрэглэгч системийг хялбар тохируулахаас гадна дэлгүүрийн удирдах хэсгийг хэрэглэгчтэй улам хялбар аргаар холбох талаар ажиллаж байгаа юм байна.
Үндсэн багцанд дагалдаж ирдэг онлайн гүйлгээний тохиргоо нь paypal дээр хийгдсэн байдаг.Гэхдээ түүн дээр нэмж өөр банкны тохиргоо хийх,өөрчлөх боломжтой юм.
Одоо системийн талаар ерөнхий мэдээлэл хүргэе.
Үндсэн систем PHP дээр хийгдсэн.PHP 4 болон PHP 5 хувилбарыг дэмжиж ажиллана.PHP дэмждэг бүх web server дээр ажиллах боломжтой.
PHP.ini файлын тохиргоо
register_globals Off
magic_quotes_gpc Off
file_uploads On
session.auto_start Off
session.use_trans_sid Off
мөн дараахь модулиуд асаалттай байх хэрэгтэй
GD Image processing module.
cURL Network communication library.
OpenSSL Encryption library.
Өгөгдлийн сангийн төрөл нь MySQL бөгөөд 3.23 хувилбараас дээш дэмжинэ.Үндсэн хадгалах хөдөлгүүр нь MyISAM юм.

http://www.oscommerce.com/solutions/downloads -эндээс татаж аваад суулгаад туршаарай.local дээр wamp,xampp дээр асуудалгүй ажиллана.Гэхдээ xampp дээр суулгах нь арай тохиромжтой байдаг.Xampp-ын ажиллах орчин нь одоо интернетэд байгаа олонхи host-уудтай төстэй байдаг.Суулгах тохиргоо нь zip файл дотроо хамт явж байдаг бөгөөд суулгах талаар асуудал гарсан бол надтай холбоо барьж болно.

No comments:

Post a Comment