2011-12-05

Ace combat series


Ace combat бол Namco студиас гаргадаг алдартай цуврал тоглоомын нэг юм.Arcade flight simulation ангилалд багтдаг бөгөөд энэ ангилалдаа бараг өрсөлдөгчгүй тэргүүлэгч юм.Дөхөж очих өөр тоглоом нь Hawx байж магадгүй.
Энэ тоглоомын түүх тэртээ 1992 оноос эхэлсэн.Тухайн үед автомат тоглоомын газарт зориулж анх гаргаж байсан бөгөөд F-16 онгоцоор тулалддаг байсан.Ингээд 1995 онд playstation консол гарснаар playstation консол дээр нэмж сайжруулагдан гарч олны хүртээл болжээ.Тэр үедээ Air-combat нэрээр гарч байсан юм.
Ингээд амжилттай болсон учраас цаашид олон ангиуд гарч  хөгжүүлэгдсээр ирсэн.Үндсэн цувралуудыг тоочвол:
   Air Combat(1992 arcade,1995 playstation)
 Ace Combat 2(1997 playstation)
Ace Combat 3: Electrosphere(1999 playstation )
Ace Combat 04: Shattered Skies ( 2001 playstation 2)
Ace Combat 5: The Unsung War(  2004 playstation 2)
Ace Combat Zero: The Belkan War(2006 playstation 2)
Ace Combat 6: Fires of Liberation(2007 xbox 360)
Ace Combat: Assault Horizon (2011 xbox 360,ps3)

Мөн нэмэлт үндсэн цувралаас тусдаа ангиуд гарсан бөгөөд нийт 12 цуврал байдаг.
Миний хувьд хамгийн анх 2000 онд Air combat-ыг тоглож байлаа.Тэр үедээ нисэхийн тоглоом гэж сайн мэддэггүй байсан болохоор их л шинэлэг байсан даа.Тэгээд 2000 ондоо Ace combat 2,Ace combat 3-ыг нь тоглож үзсээн.Тухайн үеийн технологийн дээд түвшнийг ашиглаж хийсэн юмшиг санагддаг байсан.Ингээд хэсэг завсарлаад байж байтал 2005 онд Ace combat 5-ыг үзлээ гэж.Зохиол,soundrack,graphic ер нь бол бүхэлдээ шинэ төвшинд гарсан санагдсан.

Ace combat 4,5 бол best л гэмээр  байна.Дараа нь Ace combat zero гэж гарсан.Бас яахвээ.Сүүлд 2007(хэхэ одоо бол бараг 4 жилийн өмнө)онд Ace combat 6 нь гарсан.Бас л сайн байсан шүү.Одоо ч гэсэн график нь хоцроогүй.Тэр hawx мэтийн хажууд бол.Ace combat цаанаа л нэг хүн татмаар байдаг юмдаа.Өнгөрсөн 12 сард Ace combat-ыг хөгжүүлдэг нэг Япон хүнтэй энд монголд уулзсан юм байна.Монголд Ace combat,Tekкen тоглодог хүмүүс байдаг гэж хэлэхэд их баяртай хүлээж авч байсан.Үе үедээ энэ ангилалдаа хамгийн дэвшилттэй график ашиглаж байдаг тоглоом доо.2004онд гарсан Ace combat 5-ын screenshot нэгийг хийчихье .

 
Энд тоглоом эхлэхийн өмнөх Ангар(англиар Hangar-л гээд байдаг даа)
                                    энд тухайн тоглогдох онгоц нь яг тэр деталиараа байна.
 



Одоо Ace combat 6-ын screenshot тавия.

2006 оных гэхэд одоо ч гологдохгүй.






За энэ тоглоомын талаар ерөнхийдөө бол  иймэрхүү.Тоймлоод бичсэн учраас дараа анги бүрээр нь нарийн сайхан бичих болноо.Ер нь энэ цувралын давуу тал нь зохиол,мөн хялбар удирдлагаа ашиглан  эрх чөлөөтэй элин халин нисэх,бас цаг үеэсээ үргэлж түрүүлж байдаг графикийн гайхамшгийг мэдрэх байдаг даа.


Энд нэг жижиг ойлголт нэмэх хэрэгтэй.Flight simulation тоглоомууд дотроо simulation,arcade гэж хуваагддаг Hawx,Ace combat series бол arcade харин IL-2,Lock-on,Falcon-4 зэрэг тухайн онгоцны бүх функцийг тусгасан тоглоомууд жинхэнэ simulation төрөлдөө орно.Ace combat бол Arcade төрөлдөө маргаангүй тэргүүлэгч юм.
Ace combat нь Arcade төрөл учраас эхлэн суралцагч хэн бүхэнд хялбар удирдлагатай.Эхлэн суралцагч,архаг тоглоомчин аль алинд нь таарах, зохион байгуулагдсан энгийн удирдлагийн систем нь томоохон давуу тал юм.
Харин жинхэнэ Flight simulation бол суралцахад их цаг шаардагддаг,нүсэр зохион байгуулалттай байдаг билээ.Миний өөрийн хувьд бол аль аль төрлийг нь сонирхон тоглож,судалдаг билээ.

No comments:

Post a Comment