2011-12-04

Framework судалгаа

Гадуур нэлээд түгээмэл болсон PHP framework-үүдийг жаахан судаллаа.2011 оны ерөнхий хандлага байгаа.
Эхлээд symphony гэх мэт өөрийн сонсож байсан framework-өөс эхэлж судлав.Symphony-нь том хэмжээний төсөл,web application хийхэд зориулагдсан бөгөөд сурахад ихээхэн хугацаа ордог,багийн хэмжээгээр зохион байгуулдаг болох нь тогтоогдсон.Тэгээд одоо үед өргөн ашиглаж байгаа framework
үүдын судалгааны зургийг доор харуулав.






Судалгааны явцад хийсэн дүгнэлт:
Zend framework –маш том бөгөөд томоохон систем хөгжүүлэхэд тохиромжтой.Суралцахад хугацаа их орно.Мөн нэмэлт модулиуд нь үнэтэй байдаг.Худалдаж авахаас өөр аргагүй байна.
Codeigniter  -Суралцахад хялбар бөгөөд энгийн.Дунд болон бага хэмжээний систем,энгийн веб хийхэд тохиромжтой.Гарын авлага,жишээ олдоц сайн.Бага код бичиж их үр дүнд хүрэх зорилготой.
Symphony-Нэлээд хуучирч байгаа framework бөгөөд  том систем(enterprise систем)хөгжүүлэхэд тохиромжтой.Суралцахад нэлээд төвөгтэй бөгөөд одоо ашиглаж байгаа 1.4 хувилбарыг хөгжүүлэгчид нь 2012он хүртэл дэмжих болсон.
Yii –Өндөр зохион байгуулалттай.Өндөр бүтээмжтэй framework бөгөөд нэмэлт plugin,tool,template-үүд элбэг.Нэмж өргөжүүлэх боломж ихтэй.Хүчээ авч байгаа систем байна.Codeigniter-ыг сурсныхаа дараа энэ framework-ыг сурах төлөвлөгөөтэй байна.
CakePHP-Одоо үеэ өнгөрөөж байгаа PHP 4-дээр суурилсан болохоор ирээдүй муутай(php5-ыг дэмжих боловч үндсэн өөрчлөлтүүдийг тусгаж чадаагүй). Энэ framework-ыг сурахад жаахан төвөгтэй бөгөөд хийсэн төслүүдийн ажиллах хурд хангалтгүй байдаг.Харин нэлээд хуучин учраас support дэмжлэг,гарын авлага элбэг.
Kohana –Шинээр хөгжүүлэгдэж байгаа бөгөөд  Codeigniter-ыг давах зорилготой.Гэхдээ одоогоор гарын авлага,нэмэлт мэдээлэл хомс бөгөөд PHP 5.3-аас дээшхи PHP дэмждэг нь олонхи WEB Host дээр ажиллахад төвөгтэй болж байгаа юм.

Мөн google-ээс гаргасан статистик
Google-ын хайлтанд орсон байдал оноороо











Энэ зургаас  дүгнэлт хийхэд:
1.Zend (цэнхэр)–ихээхэн тогтвортой байгаа боловч 2011 оны байдлаар бууралт ажиглагдаж байна.Цаашид өсөх найдвар багатай.
2.CodeIgniter (улаан)-Тогтвортой өсөж байгаа.Ойрын 1,2 жилдээ буурахгүй байх.
3.Symphony(шар) –ойрын хэдэн жил тогтвортой байсан боловч zend-тэй адил өсөлт зогссон.Буурах талдаа.
4.Yii(ногоон)-Ойрын үедээ хүчээ авч байгаа бөгөөд цаашид өсөх боломжтой.
5.Kohana(хүрэн)-Yii-тэй ойролцоо хугацаанд гарсан боловч өсөлт бага,ахилт гарахгүй байгаа.


Хэрэглэсэн зарим web url:





2 comments:

  1. Saihan sudalgaa baina hongoroo.
    Medeelel avlaa bayarlalaa.
    Amjilt husey.

    ReplyDelete
  2. Үнэхээр хэрэгтэй нийтлэл байна. Маш их талархлаа. Аль framework судлахаа сонгож чадахгүй байтал их дөхөм боллоо.

    ReplyDelete