2012-10-23

Эвдэршгүй чулуу буюу Монголд тохирсон Седан

За тэгээд өнгөрсөн жилийн турш судалгаа явуулж байж өнгөрсөн 11 оны 9 сард Carina 1.5 АТ212 той болсон.Уул нь Японоос өөрөө оруулж байгаа болохоор Si юмуу GT-оруулж ирэх бодолтой байсан боловч татвар дээр татагдаад больсон доо.2001оноос үйлдвэрлэхээ больсон болохоор татвар 10жилээс дээш гээд талийж өгсөн.Тэгэхдээ 2002оных уг нь мэр сэр байдаг л юм.Уул нь бол GT нь сайхан амьтан байгаа юмаа.

Carina GT

165 морины хүчтэй гэдэг чинь энгийн Ti-ын 100морины хажууд бол хол илүү шүү дээ.

Hilux Surf = 4 runner

За ойрд машин сонирхдог өвчтэй боллоо. Энэ нэг машин буюу хайлакс сөрфийн талаар өөрийн мэдсэн зүйлсээ хэдэн үгээр эвлүүлэхийг хичээе.
Hilux surf=4Runner.Япон,ази-д Hilux surf,Барууны орнуудад 4Runner нэрээр гардаг.Угсардаг газар ганцхан Японд байдаг байсан(сүүлд яаж байгаа юм бүү мэд)
Доор өөрийн бодлоор бичсэн учраас зарим машинуудыг муулсан байж магад.Түүнийг зөвөөр хүлээж аваарай.