2008-08-24

Номны талаар миний бодол


Багадаа ч нэлээд ном уншиж байсан даа.Одоо ч завтай үедээ л хааяа унших юм.Өчигдөр нэг жаал зав гарахаар нь Стивэн Кингийн Тэжээвэр амьтдийн оршуулгийн газрийг уншиж дуусгалаа,Жаахан богинохон болохоос дажгүй юм.
Багадаа ч тэр ер нь одоо ч гэсэн би зөгнөлт зоxиолд нугасүй дуртай байлаа..
Бүр 1-р курстээ хүртэл хичээл хийх нэрээр Нацагдоржийн номийн сангийн гадаад уран зохиолийн фондын бүх зөгнөлт номийг дуусгасан юм байна .Тэгээд бас нэлээдгүй романы ард гаржээ.
Яг одоо санаж байгаа хэдэн зохиол гэвэл:
Манан будан
Зүрхний хилэн
{Ж.Пүрэвийн ийм зохиолууд сайн шүү,Дээр нь манан будан дээр гардаг Галдан бошгот хаан манай нутгийнх болохоор сэтгэлд бүр ойрхон байдгий}
Хөх монголын Хөx туг
Тооноор тольдогч сүүлт од
{эдгээр нь тэр үед амьдарч байсан баатруудийн тухай үнэхээр сайхан урнаар өгүүлдэг}
Санниковын газар
Плутонь орноор аялсан нь
15наст капитан
Усан доогуур 20мянган бээр аялсан нь
Нууцат арал
Монте Кристо Гүн 1,2,3
Адагчуулганы мананцар
{зөвлөлтийн маш сайхан зөгнөлт зохиол,их гэгээлэг }
Хасаг цэрэг
Бас илд бамбайгаас гаргасан Шэрлөк Холмсын адал явдлууд.Ихэнхийг нь уншсан гэж бодож байна.

Нэмээд байх юм бол санаад л байх юм байна.Аа тийм дурдатгалуудаас
Багадаа нисэх-д дуртай байсан болохоор А.С.Яковлев-ын Амьд Явсны хэрэг Well done номийг нэлээд олон уншаад сүүлдээ бүр цээжилсэн байсан Razz
Маш их баяртай

No comments:

Post a Comment