2008-09-15

Надад таалагдсан шүлгүүд.

Миний сэтгэл эдгээр шүлгүүдтэй адилхан

Тэмүүлэхгүй байхын аргагүй хайр гэж байдаг
Хүсэхгүй байхын аргагүй сэтгэл гэж байдаг
Санахгүй байхын аргагүй хүн гэж байдаг
Салахын аргагүй амьдрал гэж байдаг аа гэж

2008-09-11

Mиний л бодол

Зүгээр л миний бодол
Хүний бодол гэж юу вэ?...Миний сүүлд сонссон нэгэн сонирхолтой зүйл бол хүний бодол байнга цаг хугацаагаар аялдаг гэж байсан.Нээрээ ч бид бүгд одоо юу хийж байгаагаасаа илүү ирээдүйд юу хийх талаар төлөвлөж ,өнгөрсөнд юу хийснээ дурсаж боддог. Хүний төсөөлөх чадвар хязгааргүй юмаа.Би ч бас янз бүрийн зүйлийн талаар бодох дуртай.Гэхдээ аль болох эмх цэгцтэй байхийг хичээдэг.Хүний үзэл санаа ,бодол сэтгэл үргэлж хувьсаж байдаг.